Боловсролын салбарт МХХТ эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед багш сургалтын үйл ажиллагаандаа МХХТ ашиглаж, ээлжит хичээлийн чанарыг сайжруулах шаардлага гарч байна. Иймд багш нар сургалтын технологийг МХХТ-той уялдуулах, тасралтгүй хөгжих чадамжтай байх нь чухал асуудал юм.
МХХТ-ийг сургалтад ашиглахын тулд цахим сургалт, цахим хэрэглэгдэхүүний талаар ойлголттой байж, цахим хэрэглэгдэхүүнд тавигдах дидактик шаардлагын дагуу хэрэглэгдэхүүнээ боловсруулан ашиглах явдал нэн чухал юм. Түүнчлэн бэлэн боловсруулсан сургалтын программ хангамжийг ашиглан сургалтандаа ашиглах боломжуудыг МХХТ олгож байна.
Цахим сургалт = МХХТ + сургалт
Цахим сургалт, цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүн гэсэн нэр томьёонуудыг бид хэрэглэх боллоо. Цахим сургалт буюу цахим хичээл нь компьютерт суурилсан сургалт, вэбэд суурилсан сургалт, интернэтэд суурилсан сургалт, телевиз, радиогийн сургалт, виртуаль сургалтыг агуулсан сургалтын нэгэн хэлбэр юм [2]. Эдгээр цахим сургалт төдийгүй танхимд явагдаж буй сургалтад цахим хэрэглэгдэхүүн ашиглаж, сургалтын үйл ажиллагааг дэмжих нь онлайн болон офлайн орчинд ашиглах боломжийг бүрдүүлэх бас нэгэн боломж бий болж байгааг багш нар ойлгож байна.
https://mn.khanacademy.org/math
No comments:
Post a Comment