Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж
Түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж
Түмний үрсийн төлөө тархиараа зул хатгасан ч
Түүхэнд нэр нь бичигдэхгүй би багш хүн
Зах зээлийн далайд амьдрал хөвөн зугаацахад
Захад нь ганцаараа нүцгэн хоцорсон
Самбар шиг бараан хорвоод шохой шиг цагаан мөртэй
Соёлт ертөнцийн гунигт золиос би багш хүн
Амь зуу гэж хайрласан төрийн минь хишиг
Амьдралд минь хэзээ ч дүүрэн байхыг үзээгүй
Алд улаан биений минь элч хөрөхөөс нь өмнө
Амьдрал дээшилнэ гэж горьдож суугаа би багш хүн
Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг би багш хүн
Wednesday, January 8, 2014
Subscribe to:
Posts (Atom)
Хайх ба Сонгох Find&select
Хайх ба Сонгох Find&select Find | Replace | Go To Special Та Excel-ийн Find and Replace гэсэн функцийг ашиглан тусгай текстийг...
-
Өгсөн 3 тооны утгаараа дунд нь орших тооны цифрүүдийн нийлбэрийг ол. Оролт a , b , c ялгаатай натурал тоонууд. (0< a , b , c ...
-
Бичигдэх хэлбэр Хувьсагчид гараас тоо оноох үйлдэл scanf("хувьсагчуудын хувиргалтын төрлүүд"&хувьсагчууд); Жишээ нь: scanf...
-
Асуулт: Excel - ийн нүдэнд бичсэн тект чинь багтахгүй байвал яах вэ? Хариулт: Багтаах гэж буй нүд бичвэрээ сонгоод Хулгана 2 оо дараад гар...